Dark Light
Нийгэм | 2022-06-13

"Европын холбооны шалгуурыг хангахын тулд Украинд хийх зүйл их байна"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Даваа гарагт Европын комисс Украин, түүнчлэн Гүрж, Молдав улсууд ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен 6 сарын 11-нд Киевт айлчлах үеэрээ ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Киевийн өргөдлийн шийдвэрийг ирэх долоо хоногийн сүүлчээс хэтрэхгүй хугацаанд гаргана.

Гэсэн хэдий ч асуудлыг нааштайгаар шийдсэн ч энэ нь маш удаан үйл явцын зөвхөн эхний алхам байх болно.

Нэгдүгээрт, Европын холбооны гишүүн 27 улс бүгд Украинд ЕХ-ны нэр дэвшигчийн статус олгохыг зөвшөөрөх ёстой, үүний дараа Европын холбооны гишүүн байх бүх шалгуурыг хангахын тулд Киев хийх ёстой шинэчлэлийн талаар нарийвчилсан хэлэлцээг эхлүүлэх юм байна.

Фон дер Ляйен Владимир Зеленскийд хандан “Хэдийгээр засаг захиргааны болон бусад шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа хэдий ч жишээлбэл, авлигатай тэмцэх тухай өөр шинэчлэлүүд хийх шаардлагатай байгаа" гэж Европын комиссын тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Владимир Зеленский хамтарсан хэвлэлийн бага хурал дээр "Оросын зорилго бол Европ бүхэлдээ, Украин бол энэ түрэмгийллийн зөвхөн эхний шат" гэдгийг дахин санууллаа. "Тийм учраас ЕХ-ноос Украиныг ЕХ-нд элсэх хүсэлтэд нааштай хариу өгөх нь Европын төслийн ирээдүйд эерэг хариулт болж магадгүй юм" гэж Украины Ерөнхийлөгч хэлжээ.

Эх сурвалж: BBC Русская служба 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00