Dark Light
Нийгэм | 2022-06-13

Цурав голомтод тарваган тахлын тандалт шинжилгээг хийжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны төлөвлөгөөний дагуу Хүрмэн, Ханхонгор, Баяндалай сумдын Бумбат, Цахир, Зуслан, Ёл зэрэг цурав голомтод тарваган тахлын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус тандалт шинжилгээгээр монгол огдой, монгол чичүүл, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг гүйцэтгэжээ.

Шинжилгээний явцад 98 амьтан олборлон тэдгээрийн үс ноолуураас 305 бүүрэг цуглуулж, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд 31 ГАШ бэлтгэн дээжилсэн.

Мөн Баяндалай, Хүрмэн сумдын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад цахим сургалт хийж, голомтот нутагт нутаглаж байгаа хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж, 100 ширхэг санамж зурагт материал тараажээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00