Dark Light
Нийгэм | 2022-06-13

Хүн амины онц ноцтой 3 хэргийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 3-19 жилийн өмнө үйлдэгдсэн хүнийг алах онц ноцтой гурван хэргийг илрүүллээ. 

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Баттөмөр: "Тус хэлтсийн алба хаагчид 2010 оны 3 сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б гадны нөлөөтэй нас барсан хэргийг 43 настай эрэгтэй Б үйлдсэн болохыг 12 жилийн дараа буюу энэ оны 5 сарын 31-ний өдөр илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Мөн 2019 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн гадны нөлөөтэй нас барсан хэргийг Ю гэгч үйлдсэнийг 3 жилийн дараа илрүүлсэн. 2003 оны 7 сарын 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамааралтай иргэн Б, П нар нь гадны нөлөөтэй нас барсан хэргийг Т гэгч үйлдэн болохыг 19 жилийн дараа илрүүлж энэ оны 6 сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэн ажиллаж байна" 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19