Dark Light
Нийгэм | 2022-06-13

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Эрүүгийн цагдаагийн алба, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хамтран хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа.

Тодруулбал: 2022.06.10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффист хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 9 этгээдийг илрүүлсэн юм. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулж байна.

ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай: "Монгол улсын эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг хуульчилсан байдаг. Хуульд зааснаар орон байр эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох замаар шоо, хөзөр бусад зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан мөн үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог тоглоомын газар байгуулсан эсхүл ажиллуулсан бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Мөн мөрийтэй тоглоом тоглосон үйлдэлд зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулахаар хуульчилсан байдаг"гэв.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00