Dark Light
Нийгэм | 2022-06-13

"Эрээний боомтын үйл ажиллагааг тасралтгүй, доголдолгүй явуулахаар болсон"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Замын- Үүд - Эрээний боомтын асуудлаар Гадаад харилцааны яамны хилийн хэлтсийн дарга Д.Болд цаг үеийн асуудлаар /2022.06.13/ мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны хилийн хэлтсийн дарга Д. Болд : “Зургадугаар сарын 2-ны өдөр Хятад улсын Эрээний боомт дээр коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Хятадын талтай бүх түвшинд харилцаж ажилласны үндсэн дээр Эрээний боомтын үйл ажиллагааг тасралтгүй, доголдолгүй явуулахаар болсон. Зургадугаар сарын 4-нөөс 9-ны хооронд 30-40 чингэлэг орж ирээд байна. Аравнаас хэвийн үйл ажиллагаагаа явуулж Замын-Үүд, Эрээний боомтоор өдөрт дунджаар 75 чингэлэг  орж ирж байгаа. Мөн Хятад улсын талаас манай хүсэлтийг хүлээн авч жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлсэн. Эрээнд зургаадугаар сарын 2-нд халдвар бүртгэгдсэнээс хойш нарийн ногоо, жимсний экспорт зогссон байсан.  Нарийн ногооны эхний 15 чингэлэг энэ сарын 11-ны өдөр орж ирсэн байсан.

Өнөөдрийн байдлаар Эрээнд ковидын 456 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 200 гаруй нь шинж тэмдэггүй байна. Шинэ голомт үүсээгүй тусгаарлалтанд байгаа хүмүүсээс шууд болон дам тохиолдол илэрсэн байна. 

Тяньжин далайн боомтод 7,000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээллийг Хятадын талаас мэдээлсэн. Тяньжинаас эхлэлтэй Монголын галт тэрэгний тоог нэмэгдүүлсэн. 300 чингэлэг орж ирж байгаа гэсэн үг. Эрээн-Замын-Үүд боомтоор орж ирж буй хөргүүртэй 70 чингэлэг нь бараагаа татаж аваад буцаах хэлбэрээр сэлгэж буй. Өнөөдрөөс эхлэн 0 цэгээс 50 хоосон чингэлгийг Хятадын талтай солилцож эхэллээ" гэв.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00