Dark Light
Нийгэм | 2022-06-13

Шугам угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны  12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

"геодези, усны барилга байгууламжийн газар сонгинохайрхан дуургийн 18 дугаар хороо 12 дугаар байр орчмын борооны yc зайлуулах шугам угсралт, эргетгел шинэчлэлтийн ажлын гуйцэтгэл 100% борооны yc зайлуулах шугам-1 L=299 M CYY XK еологтийн meB ΛαδραΤορυ -б‘сб 5 шар wαρ сунерстор дарагон шуурхай удирдлагын алба: 77200200" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Тус ажлын хүрэээнд: 

• Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр орчимд 330м урт шугам угсралт, 10 шүүрт худаг,13 үзлэгийн худгийг хийж

• Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны  12 дугаар байр орчимд 300м урт шугам угсралт, 16ш шүүрт худаг, 5ш үзлэгийн худгийг тус тус хийж гүйцэтгэлээ. 

Урин дулааны улиралд түр зуурын усархаг болон олон хоног үргэлжилсэн бороо ороход авто зам, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл үүсдэг. Тэрхүү хүндрэлийг энэ зун давтахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс  НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын  захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ авто зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн шугам угсралтын ажлыг хийж байна. 

Манай байгууллага нь 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар, нөхөн сэргээлтийн ажлыг таван  байршилд, шугам угсралтын ажлыг дөрвөн байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөн,  төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00