Dark Light
Нийгэм | 2022-06-13

ОУ-ын балетын хоёрдугаар уралдаанд 200 гаруй хүн оролцож байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголд Олон улсын балетын хоёрдугаар уралдаан энэ сарын 13-15-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болж байгаа талаар өнөөдөр Монголын Балетын хөгжлийн сангаас мэдээлэв. 

Энэ удаагийн тэмцээнд цахимаар болон биечлэн 200 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн байна. Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд 10 гаруй улсын 20 гаруй мэргэжилтэн ажиллах юм. 

Уг тэмцээнийг Монголын балетын урлагийг үндэслэгч, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Д.Жамъяандагвын дурсгалд зориулж байгааг зохион байгуулагчид нь хурлын үеэр онцоллоо. 

Сонирхуулахад, Монголын олон улсын балетын анхдугаар тэмцээн 2018 онд болсон бөгөөд 70 гаруй оролцогчтой байжээ.

Хуваарь ёсоор өнөөдөр тэмцээний албан ёсны нээлт болж, бага насны бүжигчид багийн төрлөөр ур чадвараа сорьж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00