"Цусны Донорын Дэлхийн Өдөр"-ийг угтан УИХ-ын дарга Г.Занданшатар донорын үүргээ биелүүлж цусаа хандивлалаа. Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр дэлхий нийтээр эрдэнэт хүний амийг авардаг, хүмүүнлэгийн үйлстэн доноруудаа алдаршуулж, тэдний гавьяаг таниулдаг уламжлалтай. Цаашид цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэгт бодлогын түвшинд олон ажлууд төлөвлөснөөс гадна иргэний хувьд ч идэвхтэй хувь нэмрээ оруулахаа тэрээр илэрхийллээ.
Нийгэм | 2022-06-13
Сэтгэгдэл бичих