Dark Light
Нийгэм | 2022-06-13

ЖАЙКА-тай хамтран цахим худалдааны орчныг сайжруулах судалгаа хийнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун өнөөдөр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага(ЖАЙКА)-ын мэргэжилтэн Күрода Рюүжитэй уулзав. Уулзалтаар тус байгууллагаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх 2 дугаар шатны төсөл” болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

“Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх 2 дугаар шатны төсөл”-ийн хүрээнд ШӨХТГ-ын албан хаагчдын өрсөлдөөний бодлого боловсруулах чадавхийг сайжруулах зорилго бүхий хэд хэдэн сургалт, семинарыг амжилттай зохион байгуулсан. Өнөөдрөөс эхлэн ЖАЙКА болон Японы Шударга худалдааны хороо(JFTC)-ны дэмжлэгтэйгээр Монгол улс дахь Цахим худалдааны орчныг сайжруулах бодлогын судалгааг хийж гүйцэтгэн, бодлогын зөвлөмж гаргахаар ажиллаж эхэллээ.

Энэхүү бодлогын судалгааны үр дүнд гарсан зөвлөмж нь холбогдох зах зээл дэх шударга өрсөлдөөний орчныг бий болгох, тодорхой дүрэм журам, эрх зүйн орчингүйгээс үүдэн хэрэглэгчид хохирохоос урьдчилан сэргийлэхэд чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00