Dark Light
Нийгэм | 2022-06-13

Есөн хэрэглэгчийн 5,899,800 төгрөгийн хохирлыг барагдуулжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт нийт 172 өргөдөл гомдол ирсэн байна. 

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 172 иргэн хандсанаас 137 утсанд , чатботод 19, и-баримт аппликейшнд 2, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 1 гомдол мэдээлэл ирсэн байна. Ирсэн гомдлоос 110 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 5 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 19 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ. 

Ирүүлсэн гомдлыг дийлэнхийг худалдаа үйлчилгээ /55/, контор /9/, харилцаа холбоо /18/ салбарын үйл ажиллагаатай холбоотой байв.

Хэрэглэгчийн гомдол санал хүлээн авах 115 төвд ирсэн иргэдийн гомдлоос 9 хэрэглэгчийн 5,899,800 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.

бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00