Dark Light
Нийгэм | 2022-06-14

Женев хотод “Хүүхдийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа ЭСЯ, Женев дэх Монгол хүүхдийн нийгэмлэг, GM-Star клуб, Швейцар Монголын нийгэмлэг хамтран тус улсад амьдарч буй хүүхэд багачуудын дунд “Хүүхдийн өдөрлөг” арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулжээ. 

Тус өдөрлөгт 150 гаруй хүүхэд хүрэлцэн ирж шагайн харваа, уламжлалт зан заншлыг илтгэсэн зургийн таавар, шидэт хайрцаг зэрэг өртөөлчилсөн тоглоомуудаар тоглож, ардын хөгжмийн “Тэзо” хамтлагийн тоглолт, бий биелэгээний үзүүлбэр болон Женев дэх Монгол хүүхдийн нийгэмлэгийн сурагчдын мэндчилгээг үзэж сонирхов. Мөн өдөрлөгийн үеэр монгол уран бичлэгийн болон гар зургийн уралдаан явуулж, 3 насны ангилалд 9 хүүхэд шалгаруулан зохион байгуулагчдын зүгээс дурсгалын зүйлс гардуулав. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00