Dark Light
Нийгэм | 2022-06-14

Эрүүл мэнд бол зардал биш, харин хөрөнгө оруулалт юм

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболдын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай манай улсад энэ сарын 12-18-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Номхон далайн баруун бүсийн Өвчний хяналтын газрын захирал Др. Хуонг Тран болон Хэвлэл мэдээллийн ажилтан Анна Ватхвани нар багтаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Др. Такеши Касай тэргүүтэй зочдыг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Бүсийн захирал Др. Такеши Касай КОВИД-19 цар тахлын эсрэг цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ авч, бэлэн байдлаа хангахын зэрэгцээ богино хугацаанд зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулалтад хамруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нэн ялангуяа цар тахлын эсрэг тэргүүн шугамд ажилласан эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад гүн талархлаа илэрхийлж байна гэлээ. Тэрбээр цар тахлын давалгаануудын үөэр эрсдэл өндөртэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн иргэдийг гэрийн хяналтад эмчилсэн Монгол Улсын сайн туршлагыг сайшааж, бүсийн зарим улсуудад нэвтрүүлсэн болохыг онцлон тэмдэглэв. 

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Касай Монгол Улсын Засгийн газрын зүгээс цар тахал гэж хойш тавилгүйгээр эрүүл мэндийн салбарт олон чухал хөтөлбөр, шинэ санаачлагыг нэвтрүүлж хэрэгжүүлж байгааг сайшааж, “эрүүл мэнд бол зардал биш, харин хөрөнгө оруулалт юм” гэдгийг дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахал сайтар нотлон харууллаа гэв. Тэрбээр хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулж байж эрүүл мэндээс үүдэлтэй зардал буурч, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал өсөж хөгжиж байдаг тул эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт, дэмжлэг туйлын чухал болохыг онцлов.

Тэрбээр Номхон далайн баруун бүсийн “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” стратегийн хүрээний тэргүүлэх 4 чиглэл болох эрүүл мэндийн аюулгүй байдал-нянгийн тэсвэржилт, халдварт бус өвчний хяналт, сэргийлэлт, насжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй иргэн нэг бүрт хүрч үйлчлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай харилцан ярилцаж санал солилцлоо. 

Айлчлалын хүрээнд Др. Такеши Касай хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, эрүүл мэндийн ажилтнуудтай уулзахын сацуу Монгол Улсын төр, засгийн тэргүүнд бараалхана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00