Dark Light
Нийгэм | 2022-06-14

Сураггүй болсон малчинг гэрээс нь 10 км зайнаас олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Сэрх гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/-т Малчин О-нь 6 сарын 11-ний өдрийн 14:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 18:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн О /38 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:55 цагт гэрээс нь урд зүгт 10 км-т Хүрхрээ багийн “Хавын-Үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19