Dark Light
Нийгэм | 2022-06-14

Бурхан багшийн их дүйчэн өдөр болох үйл явдлууд

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бурхан багшийн их дүйчэн өдөр (пали, самгарди хэлээр: Vaiśākha) нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар уг өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ. Уг чуулганаар ийн тунхагласан:

Дэлхийн буддистуудын холбооны чуулганаас Балбын эрхэмсэг махаража Весакийн их дүйчэн сарын шинийн 15-ныг тус улсын нийтээр тэмдэглэх баяр болгосон өршөөнгүй шийдвэрт талархаж байгааг тэмдэглэхийн сацуу ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ачит багш Буддын дурсгалд зориулж, 5-р сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгохыг олон, цөөн гэлтгүй буддистууд амьдардаг бүх орны засгийн газрын тэргүүнүүдэд уриалж байна.

1999 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа их дүйчэн өдрийг тэмдэглэх болсон. 

Дүйчэн өдрөөр зохиогдох арга хэмжээ 

- “БАГШИЙГ ТАХИХУЙ” ДЭЭДИЙН НОМЫН ХУРАЛ

Монголын сүсэгтний холбооноос Бурхан багшийн Их дүйчэн өдөр буюу шинийн 15-нд эрдэм бүгдийг мадаггүй онож, үтэр түргэн гэгээрлийн хутгийг олох, увдис эрдэмтэй “Багшийг тахихуй” дээдийн номын хурлыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы В1 давхарт 2022.06.14-ний Мягмар гарагт 15.00 цагт зохион байгуулах тул сүсэгтэн та бүхнийг урьж байна.

БҮХ НИЙТИЙН БЯСАЛГАЛ

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярын тохиолдуулан Наро Банчэн Гэгээнтэн Бүх нийтийн бясалгал Сүхбаатарын талбайд 09:00 цагаас зохион байгуулна.

- ХҮНДЭТГЭЛИЙН СҮРТ ЖАГСААЛ 

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярын тохиолдуулан ДАЯН ДЭЛХИЙН ЭНХТАЙВНЫ ТӨЛӨӨ хүндэтгэлийн жагсаалыг Сүхбаатарын Талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл / 09:00-10:30 цагт/ зохион байгуулна. 

- БУРХАН БАГШИЙН ЭРДЭНИЙН ИХ РИНСРЭЛИЙГ ЗАЛНА 

Батцагаан дуганд Энэтхэг улсаас залж авчирсан Бурхан багшийн эрдэнийн их ринсрэлийг залж, сүсэгтэн олноо 11:00 цагаас толилуулна

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00