Явуулын хоол үйлчилгээний Нийслэлийн дүрэм журам болон хууль тогтоомжийн хоорондын уялдааг шийдвэрлэсэн талаар "Food Station UB" явуулын хоол үйлчилгээний газрын үүсгэн байгуулагч О.Билгүүн цахим хуудастаа мэдээлжээ. Тэрээр :"Явуулын хоол үйлчилгээний Нийслэлийн дүрэм журам болон хууль тогтоомжийн хоорондын уялдааг нэг тийш нь болгож шийдсэн гэсэн сайхан мэдээтэй. Сайд хуулийн төсөл өргөн барьж Хууль Зүйн Яам болон Нийслэлийн явуулын хоол үйлчилгээний захирамж, шийдвэрийг хуулийн хүрээнд уялдуулан шийдэж хүлээн зөвшөөрч байгаа анхны тохиолдол болж байна. Дэмжин ажилласан иргэд, хэвлэл мэдээлэл, хамт олон, төр засагтаа баярлалаа. Өрх бүр өөрийн хүссэн орлогоо олж амьжиргаа улам улам сайжраасай гэж хүсэж байна. Баярлалаа" гэв.
Мөн "Их хотын Street Food" реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэж байгаа бөгөөд Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нар нэвтрүүлэгт оролцож буй зургийг цахим хуудастаа нийтэлжээ.