Dark Light
Нийгэм | 2022-06-14

Ахлах ахлагч С.Ганбаатар Дархан-Уул аймгаар дайран өнгөрлөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 101, Дотоодын цэргийн 100, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг  тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны, Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомт хүртэл алсын зайн гүйлтийг энэ оны 06-р сарын 10-ны өдөр эхлүүлэн гүйж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр буюу 06-р сарын 14-ны өдөр Дархан өртөөгөөр дайран өнгөрөх үед хурандаа Д.Ганзориг даргатай Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын, бие бүрэлдэхүүн зөвлөлийн гишүүд баяр хүргэн угтан авч хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Мөн тус цагдаагийн газраас 5 алба хаагч хамт гүйж Дархан-Уул аймгаас үдэн гаргаж өгсөн. Тэрээр хойд цэгээс урд цэг хүртэл 1111 км замыг төмөр зам дагуу гүйсээр энэ оны 07-р сарын 16-ны өдөр бариандаа орох  юм. 

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00