Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/399 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг 4 байгууллага хамтран нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.
Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймэр 5 удаа гарч, нийслэлийн ногоон бүсийн 116 чиглэлд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж гал түймэр гарч болзошгүй 89 зөрчил илрүүлэн газар дээр нь зөрчлийг арилгуулж, 276 удаагийн шар өвсний гал түймрийг унтрааж, ногоон бүсэд зорчсон 6320 автомашин, 25541 иргэн, 114 айл өрх, 35 аж ахуй нэгж байгууллага, хуулийн этгээдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн, гарын авлага, санамж материал 2000 ширхгийг тарааж ажилласан байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт шар өвсний болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эрүүл, хяналт шалгалтыг явуулснаар ой хээрийн түймрийн эрсдэл, дуудлагын тоо, хохирол, давтамж буурсан үр дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.