Dark Light
Нийгэм | 2022-06-14

Сонгодог бүжгийн ОУ-ын тэмцээнд амжилттай оролцсон бүжигчдэд баяр хүргэв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг, бүжгийн олимп хэмээн нэрлэгддэг Сонгодог бүжгийн жүжигчдийн Москвагийн Олон улсын XIV тэмцээнд амжилттай оролцсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид, багш нарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Элчин сайдын яамны төв байранд хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Олон улсын XIV тэмцээний төгсгөлийн шалгаруулалтад 33 орны 343 бүжигчдээс наймуулаа шалгарч, монголын сонгодог бүжгийн чансааны өндөр түвшнийг Москвагийн Их театрын тайзнаа баталгаажуулсанд бүжигчдэд талархал илэрхийлээд “та бүхэнд, ялангуяа эрэгтэй гоцлол бүжгийн төрөлд гадаадын бүжигчдийг тэргүүлж, дөрөвдүгээр байрт шалгарсан Ө.Мөнхжинд чин сэтгэлийн баяр хүргэе” хэмээн хэлэв.

Сонгодог бүжгийн жүжигчдийн Москвагийн Олон улсын тэмцээн 1969 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай бүжигчдээс 1981 онд Ардын жүжигчин Ю.Оюун хүрэл медаль, бүжигчин У.Бат-Эрдэнэ 1993 онд мөнгөн медаль хүртэж байжээ. 

Сонгодог бүжгийн жүжигчдийн Москвагийн Олон улсын XIV тэмцээн 2022 оны 06 дугаар сарын 3-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд гурван үе шаттайгаар болсон төгсгөлийн шалгаруулалтад 21 орны 112 бүжигчин, манай улсаас гавьяат жүжигчин О.Анужин, гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, эрэгтэй балетчидаас Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар оролцсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00