2022-06-15, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
Аргын тооллын: 2022-06-15, Лхагва гараг
Наран ургах шингэх: 04:52-20:52
Үс засуулбал: Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой
Барилдлага: рашааны барилдлагатай өдөр.
-Билгийн тооллын 16, шарагчин гахай, онгоц-18 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.
Нийгэм | 2022-06-15
Сэтгэгдэл бичих