Биеийн тамир, спортын улсын хорооны дарга асан Ц.Шаравжамц Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: "Монгол улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх боллоо. Биеийн тамир, спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах тал дээр санал санаачилга гарган хичээж ажиллах болно" хэмээн нийтэлжээ.
Тэрээр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөөд байсан юм.