Dark Light
Нийгэм | 2022-06-15

Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран ахисан түвшний “Тогтмол уснаас болон өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт онолын болон дадлагын сургалтыг энэ сарын 02-13-ны өдрүүдэд Толбо нуур болон Ховд голд зохион байгууллаа.

 АНУ-ын Иргэний цэргийн дэмжлэгийн бүлгийн сургагч багш нар удирдан явуулсан тус сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 11 алба хаагч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан юм.

Энэ үеэр Онцгой байдлын газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн нэг бүр нь 1,5 мянган долларын үнэ бүхий 7 ширхэг гүний шумбалтын хуурай хувцсыг хүлээлгэн өглөө гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19