Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 32 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ миксер онхолдож жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 6 сарын 14-ний өдрийн 19:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 32 км зам туулан очиход Дархан-Уул аймгаас тус аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “ZZ1257” загварын миксер онхолдож жолооч Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Нийгэм | 2022-06-15
Сэтгэгдэл бичих