Dark Light
Нийгэм | 2022-06-15

135 хүний амь насыг аварсан хүндэт донор хурандаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

          Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зүрхнээс зүрхэнд амьдрал бэлэглэгч, цусаа хандивлагч сайхан сэтгэлт Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар цөөнгүй бий. 

        Анги, хамт олноороо тодорхой саруудын давтамжтай цусаа хандивлахаас эхлээд хүндэт донор өргөмжлөлийг нь хүртэх хүртлээ цуг яваа офицер, ахлагч нарын нэг нь ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Агаарын цэргийн холбогч-төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Ж.Одсүрэн билээ. 

          Тэр бээр 35 удаа 14 литр цусаа хандивлаж, 105 хүний амь насыг аварсан энэрэнгүй үйлсээрээ 2021 онд "Хүндэт донор" болсон юм. 

        Түүнээс хойш нэг жилийн хугацаанд дахин 10 удаа цусаа хандивлаж, 25 хүнд амьдрал бэлэглэсэн байна. Ингэснээр нийтдээ 135 хүний амь нас аварсан энэрэнгүй үйлстэн гэсэн үг. 

        Тэрээр зарим тохиолдолд яаралтай хагалгааны өвчтөнд дуудлагаар очиж өгдөг гэнэ лээ. Хурандаа Ж.Одсүрэн 1995 онд  Цэргийн их сургуулийн сонсогч байх цагаасаа бусдад цусаа хандивлах буянт үйлсээ хэрэгжүүлж яваа офицер аж. 

         Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн "Бидний хамтрагч, сайхан сэтгэлт иргэд, хамт олны нэг төлөөлөл нь Зэвсэгт хүчнийхэн байдаг. Эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээсээ гадна бусдад амьдрал бэлэглэх буянт үйлсийг үйлдэж байгаа цэргийнхэндээ баярлалаа" хэмээн талархал ирүүлж байлаа.

          Ташрамд дурдахад, цусаа хандивлах нь бусдад амьдрал бэлэглэх хэмжээлшгүй буянт үйлс төдийгүй өөрийн эрүүл мэндээ хянаж байхад чухал үүрэгтэй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00