Dark Light
Нийгэм | 2022-06-15

Эдийн засгаа аврахын тулд цай, кофе бага уухыг уриалжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Пакистаны Дотоод хэргийн сайд асан Ахсан Икбал эдийн засгийн хүнд үе, үнийн хөөрөгдлийг даван туулахын тулд ард иргэд өдөрт уудаг цай, кофеныхоо хэмжээг багасгаж хэмнэх хэрэгтэй хэмээн уриалжээ. Аяга цайныхаа тоог багасгаснаар улс орны импортын зардлыг бууруулна гэж тэрээр үзсэн байна.

Пакистан дахь гадаад валютын нөөц багасч, ердөө хоёр сар хүрэхгүй хугацаанд хэрэглэх нөөц үлдсэн байгаа аж. Тус улс нь цайны дэлхий дээрх хамгийн том импортлогч орон юм. Өнгөрсөн жилд 600 сая гаруй ам.доллараар цай худалдаж авчээ. 

Ахмад сайд асны уриалснаар иргэд өдөрт ердөө 1-2 аяга цай уух ба бизнес эрхлэгчид 20:30 цаг гэхэд үйл ажиллагаагаа зогсоож тог цахилгаанаа хэмнэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. 

Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд Пакистаны Засгийн газар импортын зардлаа хэмнэх шаардлагатай болоод байгаа ажээ. Сайд асны цайны хэрэглээгээ багасгах уриалга олон нийтийн цахим сүлжээнд иргэдийн бухимдлыг төрүүлсэн байна. 

Эх сурвалж: ВВС 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00