Dark Light
Нийгэм | 2022-06-15

Аялалын шинэ маршрутаар эко явган аялал хийв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу бүх нийтийн амралтын өдрөөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-ын дотоод болон дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид, Хороодын Засаг дарга нарын хамт “Сонгинохайрхан уул-Хун нуур” явган аялалын шинэ маршрутын дагуу эко явган аялалд оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс удахгүй болох дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан иргэд олон нийт, ажилтан, албан хаагчид руу чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь энэхүү эко явган аялал бөгөөд дүүргийнхээ албан хаагчдын хамт Сонгинохайрхан уулын оргил хүртэл 4 км замыг туулан, явган аялалын маршрутын дагуу оргил тус бүрт мэдээллийн самбар байршуулан зарим тохижилтын өнгө үзэмжийг будаж сэргээн,   орчны хог хаягдлыг цэвэрлэн сайн дурын хэд, хэдэн ажлыг өрнүүлэн алхлаа. 

Эко аялалд оролцсон албан хаагчид хөтөлбөрийн хүрээнд цэвэр агаарт алхаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэн, сайн дуран ажилд оролцон, хайрхан ууландаа бараалхаж, “Happy Valley” спорт амралтын төвд далайн хөвөө хязгаарт очсон мэт мэдрэмжийг авч, баг хамт олноороо хөгжөөнт тоглоом тоглож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж,  алжаалаа тайлан, нэг өдрийн турш хамтдаа мартагдашгүй олон дурсамж бүтээлээ. 

Энэхүү эко явган алхалтыг Монголын явган алхалтын холбоо, Сараана байгаль хамгаалах сан, “Happy Valley Mongolia” спорт амралтын төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00