Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү-гийн ажлын албанаас тус ЭСЯ-тай хамтран 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын бичиж, солонгос хэлнээ орчуулагдсан "Талд нуугдсан өлгий" номын нээлтийн ажиллагааг Үндэсний Ассамблейн байранд зохион байгуулав.
Арга хэмжээг нээж БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё баяр хүргэж үг хэлэв. Мөн Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Үндэсний Ассамблей дахь БНСУ, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Ким Дү Гуан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол, БНСУ-ын Парламентын найрамдлын бүлгийн дарга Ж.Мөнхбат, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нар мэндчилгээ дэвшүүлэв.
"Талд нуугдсан өлгий" ном нь Монгол Улсын түүх, соёл, уламжлал, зан заншлыг номын зохиолч Д.Тэрбишдагвын амьдралын түүхээр дамжуулан өгүүлсэн бөгөөд нээлтийн ажиллагааны үеэр Д.Тэрбишдагва номынхоо агуулга, зорилгын талаар товч танилцуулав.
Нээлтийн ажиллагаанд БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон солонгос иргэд, БНСУ-ын төр засгийн байгууллагын төлөөлөл зэрэг 400 шахам хүн оролцов.
"Талд нуугдсан өлгий" номын нээлт нь хоёр орны хүмүүнлэг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн бэхжүүлж, Монгол Улсын соёл, ёс заншлыг БНСУ-д сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан арга хэмжээ боллоо.