Dark Light
Нийгэм | 2022-06-15

“Энхийг сахиулагчдын алдрыг сурталчлах өдөрлөг” боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан “Энхийг сахиулагчдын алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа. 

May be an image of 5 people, people standing and outdoors

     Өдөрлөгт Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямба нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид оролцсон юм. Арга хэмжээний эхэнд алба хаагчдын дунд “Эрүүл мэнд-энхийн төлөө гүйлт”-ийн тэмцээн явагдаж, үргэлжлүүлэн зарим шилдэг энхийг сахиулагчдад БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ТЕГ, ХХЕГ, ТТХГ, ОБЕГ-аас одон медаль болон нэрэмжит шагналуудыг гардуулан өгөх ёслол болов.   

May be an image of 9 people, people standing, balloon and outdoors

        "Эрүүл мэнд-энхийн төлөө гүйлт"-ийн 18-30 насны эмэгтэйчүүдийн гүйлтийн тэргүүн байрт ахлагч Б.Мөнхзаяа (327), дэд байрт дэд ахлагч Б.Долгормаа (ХХЕГ), гутгаар байрт Т.Ариунболд (016) шалгарсан бол эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт О.Болдоо (ХХЕГ), дэд байрт Д.Мягмарсүрэн (Алдар спорт хороо), гутгаар байрт Н.Жандос (ЦЕГ) нар манлайлав. 

31-40 насны эмэгтэйчүүдийн ангилалд ахмад Х.Хишигсайхан (Алдар спорт хороо), ахлах ахлагч Ч.Шинэцэцэг (Алдар спорт хороо), ахлагч С.Нандин-Эрдэнэ (350), эрэгтэйчүүдээс Н.Мөнхбаяр (ХХЕГ), ахлагч Ц.Бямбажав (337), Д.Гантулга (ХХЕГ) нар эхний гурван байрт шалгарсан юм. 

      Харин 41-ээс дээш насныхны төрөлд эмэгтэйчүүдээс хошууч Б.Одончимэг (Алдар спорт хороо), дэд хурандаа Х.Эрдэнэтуяа (ТТХГ), Н.Адьяадолгор (119), эрэгтэйчүүдэд Д.Тэмүүжин (ОБЕГ), Д.Цэрэнпил (ЦЕГ), ахлах ахлагч С.Баянмөнх (350) нар эхний байруудад шалгарч, бусдыгаа хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаараа манлайлсан юм.

       Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагад бүрэлдэхүүнээ өдөрлөгт идэвхтэй хамруулсанд талархал илэрхийлээд, энхийг сахиулагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, сурталчлах хүрээнд олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар онцолсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00