1969 оноос 4 жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан Большой театрын тайзнаа 2022 оны 06-р сарын 03-аас 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлооч О.Анужин /МУГЖ/, Балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Д.Нацагдорж /МУСТА/ Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга нар амжилттай оролцсоноос
Эрэгтэй ганцаарчилсан төрөл Балетын гоцлооч ӨЛЗИЙЖАРГАЛЫН МӨНХЖИН “Тусгай байр” эзэлж “Дипломант” боллоо.
Ийнхүү Монголын балетын хөгжлийн түвшин, балетчидын ур чадварыг дэлхийн тавцанд цуурайтуулж байгаа чадварлаг залуу балетын гоцлооч Ө.Мөнхжиндөө халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.