Dark Light
Нийгэм | 2022-06-15

Тендерийн баталгааны хэмжээг 4 дахин буурууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН санхүүгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ. Тэрээр : 

"Тендерийн баталгааны хэмжээг 4 дахин буурууллаа. Тендерийн баталгаа төсөвт өртгийн 0.5% болгосон. 

Гүйцэтгэлийн баталгааг 40%-иар бууруулж гэрээний үнийн дүнгийн 5% байсныг 3% болгон бууруулсан. Чанарын баталгааны зохицуулалтад ямар нэг өөрчлөлт ороогүй. 

Дагаж мөрдөх журмын тухай хуулиар одоо байршуулсан байгаа гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн гаргана. 

Гэрээний хэрэгжилтийн явцад төлөвлөгдөөгүй нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн дүнгийн 15%-иас хэтрээгүй бол үндсэн гүйцэтгэгчтэй нэмэлт гэрээ байгуулах боломжтой болсон" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00