Dark Light
Нийгэм | 2022-06-15

Эрх чөлөөний хөшөөг дуурайж хувцасласан эмэгтэй хорих ял сонсжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Камбожид төрсөн Америк гаралтай тэмцэгч эмэгтэй сөрөг хүчний удирдагч Сэм Рэйнсийн цөллөгөөс буцаж ирэх оролдлогын хэрэгтэй холбогдсон шүүх хурал дээр ирэхдээ Америкийн эрх чөлөөний хөшөөг дуурайн хувцаслажээ. Уг эмэгтэйг эх орноосоо урван тэрсэлсэн хэрэг үйлдсэн хэмээн баривчилж, зургаан жилийн хорих ял оноосон байна.

Цөллөгт явсан сөрөг хүчний удирдагчийг эргүүлэн авчрах оролдлого бүтэлгүйтсэн  ч уг хэрэгт холбогдолтой 60 хүнийг яллахаар шүүх хурал явагдаж байгаа ажээ. Теари Сэнг эдгээр тэмцэгчдийн нэг бөгөөд тэмцэгчдийн зарим нь хэдийнэ ял сонсож хорих газарт хоригджээ.

Теари Сэнг шүүхийн шийдвэрийг худал хуурмаг хэмээн буруутгасан байна. Өөрийн итгэл үнэмшилдээ бат зогсож, эрх чөлөө, шударга ёсны төлөө шоронд орж төлөөсөө төлөхөд бэлэн хэмээн мэдэгджээ. Тэр шүүхийн гадаа ирэхдээ ногоон өнгийн урт даашинз, хиймэл бамбар, эрх чөлөө гэсэн бичигтэй титэм зүүсэн байна. Түүнийг цагдаа нар удалгүй баривчлан авч явжээ. 

Камбожийн Ерөнхий сайдаар 1985 оноос хойш ажиллаж байгаа Хун Сен хүний эрхийг үл ойшоож, сөрөг хүчнийхний хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсаар байгаа юм. 

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00