Dark Light
Нийгэм | 2022-06-15

Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замын хөдөлгөөн хязгаарлана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замын шинэчлэлийн ажил эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны 00:00 цагаас 20-ны 05:00 цагийн хооронд Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг бүхэлд нь хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00