Dark Light
Нийгэм | 2022-06-15

Холбоочдын тэмцээнд дэслэгч А.Энхбилгүүн мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд боллоо.  

Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 16 багийн 60 гаруй тамирчин оролцож, электроник, хурдач радиотелеграфчин, буудлага, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан байршил, зүг чиглэл олох гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч А.Энхбилгүүн электроникийн төрөлд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00