Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь Монгол Улсын Соёлын элч, ноён Мухит Чуохантай соёлын хамтын ажиллагааны талаар олон шинэ санааг хуваалцлаа. Тэрээр монгол ардын дуу, хөгжимд дуртай, тал нутгийн байгалийн сайхныг дэлхийн үзэгчдэд харуулсан кино бүтээх хүсэлтэйгээ хуучлав. Түүхэн үнэт зүйлс нэгтэй, оюун санааны хөршүүд болсон манай хоёр улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн Монголчууд бидний язгуур урлаг, соёл сэтгэлгээний өв, түүхэн дурсгалт газрууд зэргийг таниулсан, соёлын аялал жуулчлалыг дэмжсэн томоохон төслүүд дээр хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нийгэм | 2022-06-15
Сэтгэгдэл бичих