Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар Улаанбаатар төмөр замын хойд цэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл 1111 км төмөр зам дагуу алсын зайн гүйлтийг хийж байна.
Тэрээр Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 101, Дотоодын цэрэг байгуулагдсаны 100, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан цагдаагийн алба хаагчийг авхаалж самбаа тэсвэр хатуужлыг харуулан гүйх юм.
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 5 дахь өдрийн гүйлтээрээ УБТЗ-ын 187 дугаар км хүртэл 180 км замыг тууллаа.