Өчигдөр орой Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй UNESCO Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар Хөвсгөл нуурын 1.7 сая га газрыг Шим Мандлын Нөөц Газрын Дэлхийн Сүлжээ нд бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч бүртгэлээ.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн юм. Тэрбээр:
"Хөвсгөл нуур маань Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авлаа. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1.7 сая га газар хамран бүртгэгдэв" гэжээ.

АДМИН








Нийгэм







