Dark Light
Нийгэм | 2022-06-16

Төмөр замууд үерийн усанд автсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2020 оны 6-р сарын 21-ний өдөр Багахангайгаас Чойр орчмын нутгаар хүчтэй аадар бороо орж, Чойр орчмын төмөр замын хэд хэдэн цэг үерийн усанд автаж байжээ.

гадаа нарын зураг байж магад

- Саяхан буюу өнгөрсөн долоо хоногт мөн л энэ чиглэлийн төмөр зам усанд автаж хөдөлгөөн саатсан тухай мэдээлэл гарсан.

төмөр зам нарын зураг байж магад

✅Үүнээс дүгнэж үзвэл: 

- 1959 оны үед баригдсан дээрх чиглэлийн төмөр зам өнөөгийн шаардлагаас хоцрогдож, суурь дэд бүтцийн хувьд шаардлага хангахгүй болжээ, 

Зургийн тодорхойлолт алга байна.

- Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ч байгалийн аюулт болон гамшигт үзэгдэлийн давтамж нэмэгдэж, говь талын нутгаар хүчтэй аадар бороо орох, үер буух давтамж нэмэгдэж байна,

- Бусад улс орнуудад байгалийн гамшигт үзэгдэл тохиосноос бусад нөхцөлд ачаа ба зорчигч тээвэрлэлтийг тасралтгүй явуулах боломжтой, найдвартай тээврийн хэрэгсэл бол төмөр зам гэж үздэг, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа тасралтгүй явж байх учиртай. 

- 2 жил тутамд нэг уда тохиож байгаа үерийн аюулаас сэргийлэх бус, учирсан хохирлыг дараа нь засах замаар араас нь хөөсөн байдлаар явах нь нийт эдийн засагт, тээврийн салбарт учрах хохирол алдагдалыг цаашид улам бүр нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй юм.

- Өнөө цагт байгалийн гамшигт үзэгдэл тохиосноос бусад нөхцөлд төмөр зам нь үерийн усанд автаж, хөдөлгөөн нь саатдаг, тасалдах хэмжээнд хүрдэг улс орон харьцангуй цөөн болсон, улс орнууд дэд бүтцээ өнөөгийн нөхцөлд нийцүүлэн засаж сайжруулах арга хэмжээг байнга авч хэрэгжүүлж байна. 

✅ Иймд:

- Олон удаагийн үерт автаж байгаа дээрх чиглэлийн төмөр замын газар орчны судалгаа, гидрогеологийн судалгааг дахин шинээр хийж, үерийн усанд автах магадлалтай хэсгүүдийг тогтоох,

- Эдгээр эрсдэлтэй газар орчны үерийн усны далан, үерийн усыг зайлуулах байгууламжийг нэмэгдүүлэх буюу шинээр барьж байгуулах,

- Шаардлагатай зарим газарт төмөр замын даланг өндөрсгөх, хүчитгэх зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00