Dark Light
Нийгэм | 2022-06-16

Үндэсний баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт төв талбайд болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаан өчигдөр хуралдсан. Тус хурлаар хэлэлцсэн асуудлууд болон баяр наадмын бэлтгэл ажилд шаардлагатай санхүүжилт шийдэгдсэн эсэх талаар Соёлын сайд Ч.Номингоос тодрууллаа. 

Тэрбээр: Шадар сайдаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах  ажлын хэсэг тогтмол, давтамжтай хуралдаж ажиллаж байна. Өнөөдрийн хурлын тухайд болж буй арга хэмжээнүүдийнхээ уялдааг сайжруулах асуудлуудыг хэлэлцлээ. Энэ удаагийн баяр наадмын онцлог бол  Төрийн хүндэтгэлийн концертыг ард түмэндээ илүү ойртуулах, хүн бүр үзэх боломжийг хангах үүднээс Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. 

Санхүүжилтийн хувьд Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хуулийн дагуу нийслэл дээр бүх төсөв тавигддаг. Үүний дагуу найруулагч, продюсорууд маань төлөвлөгөөгөө гаргаад түүнийхээ дагуу санхүүжилтээ аваад явж байгаа. Ямар нэгэн байдлаар уран бүтээлд нь оролцоогүй жүжигчдийн гаргаж байгаа сэтгэгдлийг мэдээлэл болгон хүлээн авахгүй байхыг хүсэж байна хэмээлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00