БНСУ-н Хөдөлмөрийн яамнаас тус улсад гэрээгээр ажиллах хүчин татах асуудлаар олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж Цар тахлын улмаас сүүлийн 2 жил ажиллах хүчин татаагүй дэлхий нийтэд байгаа 26.000 ажилтнаа (E-9 ангилал) энэ найман сард багтаан татаж дуусахаар төлөвлөсөн гэдгээ илэрхийллээ.
Манай улсын хувьд БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визийн ангилалаар ажиллах хүч илгээх үйл ажиллагааны зохицуулалт, зохион байгуулалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар шууд хариуцан ажилладаг.
Тус асуудлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад:
Гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр цахимаар зохион байгуулсан. Тус бүртгэлд хамрагдан хэлний түвшин тогтоох шалгалтандаа 355 иргэн бий. Мөн намар дахин цахимаар бүртгэл явуулна. Мөн энэ хэмжээний ажиллах хүчинг илгээхээр ажиллаж байна. Тодруулж хэлбэл 700 гаруй иргэнийг БНСУ-руу илгээнэ. Бүртгэлийн товыг тухайн үедээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана хэмээлээ.