Dark Light
Нийгэм | 2022-06-16

Монголын хамгийн олон номтой 6 номын сан

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ном бол ертөнцийг харах цонх мөн. Номоор дамжуулж бид бүхэн олон зүйлийн талаар гүнзгий мэдлэг, мэдээлэл олж авдаг. Тэгвэл нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе. Манай улсад хамгийн олон номтой 6н номын сан байдаг юм байна. 

1. Хүүхдийн номын сан

Энэхүү номын сан нь Германы номын сан, Өрнө болон Дорно дахины номын сан, Их мэдэх номын сан, Боловсрол хөгжил номын сан Мөрөөдөл номын сан гэсэн үндсэн зургаан танхимтай. Аль ч танхимаас нь үнэгүй интернэт орох боломжтой.

2. Герман номын сан. Нийт 4400 орчим номтой. Герман хэлний аудио, видео, CD кино,  сурах бичиг дагах материал нь 2000 орчим. Мөн 30 гаруй хүний суудалтай. Тус номын санд бүтэн жилийн хугацаатайгаар хүүхэд 2000 төгрөгөөр, том хүн 3000 төгрөгөөр карт нээлгээд ажлын өдрүүдэд 09:15-18:15 минут хүртэл үйлчлүүлэх боломжтой. Гишүүнчлэлийн картаа нээлгэхээр очихдоо иргэний үнэмлэх, хэрвээ насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зургаа авч очихоо битгий мартаарай.

3. Хүүхдийн номын сангийн “Их мэдэх” танхим нь 0-9 насны хүүхдэд зориулагдсан. Бүтэн жилийн хугацаанд 2000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой. Гэрээр ном авахдаа 7-14 хоногийн хугацаатай авах боломжтой. Бага ангийн сурагчид багштайгаа, харин цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхтэйгээ ирээд ном унших, тоглож болно. Долоо хоног бүрийн Бямба гаригт энд “Үлгэрийн цаг” гэж болдог бөгөөд хүүхдүүд өөрсдийн гэсэн бүтээл хийж, ханаа чимэглэсэн байна. Нийт 10000 орчим хүүхдийн номтой. Үүнд: DVD, CD, зурагтай ном үлгэрийн ном зэрэг багтана.

4. Мөрөөдөл номын сан

-Хүүхдийн номын сангийн “Боловсрол хөгжил” танхим нь ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулсан бүх төрлийн шинжлэх ухааны 40000 гаруй номтой. Гэрээр ном долоо хоногийн хугацаатай авч болно. Мөн бүтэн жилийн хугацаанд 3000 төгрөгөөр карт нээлгэх боломжтой.Дунд ангийн сурагчдад зориулсан энэ танхим нь нийт 13500 орчим номтой. Үүний 70-80 орчим хувь нь уран зохиолын ном. Харин үлдсэн хувийг 4-9-р ангийн сурах бичиг эзлэнэ.

5. Дорно дахин

-Өрнө дахины номын сан нь орос хэлний 7500 орчим, англи хэлний 3100 орчим номтой бөгөөд долоо хоногийн аль ч өдөр амардаггүй байна. Харин Дорно дахины номын санд Солонгос, Япон, Хятад хэлний чиглэлүүд ном бий. Эдгээр номын сангууд нь Ази, Европын түгээмэл хэлний номууд ихтэй учир хэл сурахаар зорьж буй хүмүүст хүссэн номоо олж унших маш тохиромжтой газар юм.

6. Хүүхдийн ордон

-Хүүхдийн номын санд байрлах бас нэгэн сонирхолтой танхим бол “Утгын оньс” юм. Энд  хүүхдийн зохиолчдын гар бичмэл, эдлэж хэрэглэж байсан ноорог бичгийн эд зүйлс зэргийг үзүүлэн хэлбэрээр харуулжээ. Нийт 29 хүүхдийн зохиолчдын үнэ цэнэтэй гар бичмэл, зохиолууд хадгалагдаж байна. Цаашдаа үүнийг дижитал хэлбэрт оруулах зорилготой аж.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00