Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар хамтран "Бяцхан үрсээ болзошгүй эрсдэлээс хамгаалья" арга хэмжээг 2022 оны 5дугаар сарын 28~ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд явган мотоциклоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж нийт голын эрэгт хараа хяналтгүй 45 хүүхэд, амралт зугаалтанд голын эрэгт аюултай бүсэд явсан 105 иргэнд зөвлөмж өгч, 300 ширхэг гарыг авлага тараасан.
Гэвч эцэг эхийн хараа хяналтгүй,сонор сэрэмжгүй байдлын улмаас хүүхэд хохирох, тог цахилгаанд гэмтэх зөрчил гарч болзошгүй байна.
Мөн арга хэмжээнд сургууль цэцэрлэгийн багш хамтран өдөр 8 багш ажилтан 2 ээлжээр 8 цагийн явган эргүүлийн үүргийг Өлгий сумын 4, 6, 9 дүгээр багт үүрэг гүйцэтгэж байна.
Эргүүлийн үеэр гэрээсээ төөрсөн 6 хүүхдийг цагдаа нар асран хамгаалах хүнд нь хүлээлгэн өгсөн байна.