Dark Light
Нийгэм | 2022-06-16

Г.Ганцэцэг Красноярскоос хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Владимир Гулидовын дурсгалд зориулсан жүдо бөхийн "Russian Judo Tour" тэмцээн ОХУ-ын  Красноярск хотын Иван Ярыгиний нэрэмжит спорт цогцолборт боллоо. Энэхүү тэмцээнд ОХУ, Беларусь, Монгол, Узбекистан гэсэн гурван орны жүдочид өрсөлдөж байгаа аж. Харин манай улсаас "Хилчин" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Б.Мөнхтуяагийн удирдлагад эрэгтэй найм, эмэгтэй хоёр жүдоч оролцож байгаа юм.

Тэгвэл тус тэмцээний 57 килограммын жинд спортын мастер Г.Ганцэцэг хүрэл медаль хүртсэн бол 52 килограммын жинд П.Буянхишиг V, 60 килограммын жинд Казирбекийн Ёолк, 66 клограммын жинд Б.Мөнхчулуун VII байрт шалгарлаа.

20 гаруй жилийн түүхтэй тус тэмцээний алт 100, мөнгө 50, хүрэл 25 мянган рублийн шагнал хүртэх бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00