Dark Light
Нийгэм | 2022-06-16

U-17”, “U-23” насны Азийн аваргад оролцох багууд Бишкекийг зорилоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бөхийн төрлүүдийн 2022 оны "U-17", "U-23" хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 19-26-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно. Анх удаа тивийн аваргын тэмцээн хоёр насны ангилалд нэгэн зэрэг болох бөгөөд тус тэмцээнд оролцох Монголын багийн түрүүч өнөөдөр Бишкекийг зорив. 

Манай улсаас өсвөр үе буюу “U-17” насны ангилалд хөвгүүдийн 45 кг-д А.Мөнхтөгс, 48 кг-д Д.Мөнхдөл, 51 кг-д Ж.Далайцэрэн, 55 кг-д Б.Одсүрэн, 61 кг-д А.Анх-Эрдэнэ, 65 кг-д М.Толуй, 71 кг-д Б.Ган-Эрдэнэ, 80 кг-д М.Мөнхчулуун, 92 кг-д А.Дэмүүл, 110 кг-д М.Рэнцэндаржаа, охидын 40 кг-д И.Намуун, 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 46 кг-д Б.Номин, 49 кг-д Г.Соёлмаа, 53 кг-д Б.Халиун, 57 кг-д Д.Энхдангина, 60 кг-д Л.Эрдэнэдолгор, 65 кг-д Э.Одгэрэл, 69 кг-д Э.Одзаяа, 73 кг-д Н.Баяржаргал нар хүч үзнэ. 

Тэгвэл “U23” насны ангилалд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Дөлөө, 61 кг-д Ш.Эрдэнэ-Очир, 65 кг-д Н.Ганбаяр, 70 кг-д Б.Баттулга, 74 кг-д М.Мөнхбат, 92 кг-д Б.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Мөнхгэрэл, 55 кг-д Б.Отгонтуяа, 76 кг-д Б.Сарнай нар хүч эх орноо төлөөлөн оролцоно. Монголын багийг ахалж МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Л.Энхбаяр, Ш.Баянмөнх, Ж.Дандар, Б.Идэрсайхан, Ё.Батдархан, Э.Батмөнх, Г.Нямбаяр, М.Кажымукан, Д.Бямбасүрэн, шүүгчээр Б.Төмөрбаатар нар явна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00