Боловсролын сэтгэл зүйч”-ийн чадваржуулах богино хугацааны сургалтыг 2021-2022 оны хичээлийн жилд ажилласан сэтгэл зүйчдэд явуулж байна. Эдгээр сэтгэл зүйчдийн ажилд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж нэгдсэн тайланд тусгасан хэрэгцээ, шаардлагыг үндэслэн, шинэчилсэн хөтөлбөрийн дагуу энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад анхны мэргэшүүлэх сургалтын сертификаттай 18 аймаг, 7 дүүргийн 64 сэтгэл зүйч хамрагдаж байна.
Боловсролын сэтгэл зүйчийн хичээлийн жилийн ажлын үр дүнд бий болсон сайн туршлага, мэдээлэл солилцох, практик дасгал ажлуудын хүрээнд жишээ, бодит байдлыг хэлэлцэх зэргээр практик ур чадварт суурилж байгаагаараа энэ удаагийн сургалт онцлог юм.
АДМИН








Нийгэм







