Өнөөдөр Монгол Улсын хувьд аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн бааз, дата сан байхгүй, статистик судалгаа хийх суурь үзүүлэлт, сан дутмаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нэгдсэн платформ, хангалттай хөгжөөгүй, мэдээллийн болон гадаад зах зээлд гаргах контентын хүртээмжийн байдлаар Дэлхийн өрсөлдөх чадварын индекст доогуур буюу 1.8 оноогоор үнэлэгдэж байна.
Цаашилбал дэлхийн голох зах зээлийн орнуудын хэлээр англи, герман, франц, испани, итали, португал, орос, хятад, япон, солонгос хэлээр мэдээллийг хүргэх шаардлагатай байна. Тиймээс Дэлхийн банктай хамтран төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Аялал жуулчлалын нэгдсэн платформ бий болж, салбарын нэгдсэн мэдээллийн сан, бааз бий болж, салбар хоорондын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хооронд үнэн бодит, шуурхай мэдээлэл солилцох, сурталчилгаа хийх нөхцөл бүрдүүлэхээр БОАЖЯ ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд
- Гадаад, дотоодын жуулчдад зориулсан гар утасны аппликейшн хөгжүүлнэ
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, нөөц ашиглалтын мэдээллийг орон зайнаас үл хамаарах хэрэглэгч авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Өнөөдрийн уулзалтанд Ухаалаг засаг, төсвийн Дэлхийн банк Багийн дэд ахлагч Женнифер Гуй, Дэлхийн банкны Дижитал хөгжлийн ахлах зөвлөх Себестян Фүү, Дэлхийн банкны үйл ажиллагааны шинжээч Шоун Фредрик Паркер, Дэлхийн банкны үйл ажиллагааны зөвлөх Д.Амарбаясгалан болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
АДМИН








Нийгэм







