Dark Light
Нийгэм | 2022-06-16

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг "e-mongolia"-д нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улсын бүртгэлийн багц хууль 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр иргэний улсын бүртгэлийг 15 төрөлтэй байхаар зохицуулж, бүртгэлд бүртгүүлэх баримт бичиг, бүртгэлд бүртгүүлэх хугацааг тодорхой болгож, улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх зохицуулалтыг тусгаж, цахимаар хөтлөх боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу иргэн оршин суух газрынхаа бүртгэлийн нэгжид хандан шилжин ирсний буюу шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлдэг болсоноор дотоодын шилжин суурьшигчдад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт бий болгосон чухал ач холбогдолтой болсон. Бүрдүүлэх баримт бичгийн хувьд ч зөвхөн шаардлагатай баримт бичгийг бүрдүүлдэг болсноор бүрдүүлэх баримт бичгийн тоо 2 дахин багасаж, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх зарчмын дагуу  өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ зэргийг мэдээллийн санд шалган, бүртгэл хөтөлж байна.

Тэгвэл шилжилт хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгож, хөнгөвчлөх дараагийн алхамыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн байгууллага, Дэлхийн банкны Ухаалаг засаг төсөл болон   ОУШХБ, Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээг тоон гарын үсэгтэй уялдуулж хууль тогтоомжид заасны дагуу цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем  /e-mongolia.mn/-ээр дамжуулан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэвтрүүлээд байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, иргэний эрхийг хангах зорилгоор тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсаар байна. Өөрөөр хэлбэл, иргэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тоон гарын үсгээ ашиглаад бүртгэлийн үйлчилгээг тэр дундаа шилжилт хөдөлгөөний бүртгэлд цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00