Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.8 сая хээлтэгч малын 24.1 сая (78.2%) нь 2022 оны эхний 5 сард төллөсөн байна.
Эм хонины 82.4 хувь, эм ямааны 79.2 хувь, үнээний 61.4 хувь, гүүний 55.9 хувь, ингэний 37.6 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 98.2 хувь буюу 23.7 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 4.8 (25.6%) саяар өссөн байна.
Том малын зүй бус хорогдол 2022 оны эхний 5 сард улсын хэмжээнд 188.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.7 (89.8%) саяар буурсан байна. Харин 2022 оны 5 дугаар сард 59.0 мянган мал хорогдсон нь эхний 5 сарын хорогдсон малын 31.3 хувийг эзэлж байгаа бол 4 дүгээр сард хорогдсон малаас 3.3 (5.3%) мянгаар буурсан байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 80.3 мянга, ямаа 78.7 мянга, үхэр 17.5 мянга, адуу 11.7 мянга, тэмээ 204-өөр хорогдсон байна. Нийт хорогдсон малын 42.6 хувийг хонь, 41.8 хувийг ямаа эзэлж байна.
Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоологдсон 30.8 сая эх малын 50.3 мянга (0.2%) нь энэ оны эхний 5 сард хорогдсон байна. Хөвсгөл, Увс, Төв, Архангай, Хэнтий аймагт хээлтэгч мал 3.9- 11.7 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 62.0 хувийг эзэлж байна. Харин 3.3 мянган хээлтүүлэгч хорогдсоноос ухна 1.3 мянга, хуц 1.3 мянга, бух 469, азарга 238, буур 5 тус тус байна. Улсын хэмжээнд 2022 оны эхний 5 сард 11.8 мянган мал өвчнөөр хорогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.9 (69.4%) мянгаар өссөн байна.