Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана. Төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: "Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Амгалан дулааны станцыг өргөтгөснөөр 12 мянган өрх дулаанаар хангагдана. Мөн 7 сургууль, 7 цэцэрлэг дулаанаар хангагдаж хүүхдүүдийн сурч, хүмүүжих орчин нөхцөл сайжирна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Баянзүрх дүүргийн захын хороодод дэд бүтэц тааруу. Дэд бүтэцгүй учир дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажил хийгдэж чаддаггүй байсан. Дулааны станцыг өргөтгөх сургаар энэ хавийн газар үнэд орж дахин төлөвлөлт хийгдэх боломжтой болж байна. БЗД-ийн 12-р хороон дээр гэхэд дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж эхэлсэн. Бүгд Амгалан дулааны станцаас дулаанаа авна"