Dark Light
Нийгэм | 2022-06-16

Уран зургийн “Хязгааргүй” хамтарсан үзэсгэлэн олны хүртээл боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зураач А.Уянга, А.Ганцэцэг нарын “Хязгааргүй” хэмээх үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын М арт галерейд дэлгэгдлээ. Тус үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлчдийн сүүлийн хугацаанд бүтээсэн 30 орчим уран зураг багтжээ. 

Зураач А.Уянгын хувьд бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийн хөргийг бүтээснээ анх удаа олны хүртээл болгож байгаа юм. Түүнчлэн хүмүүсийн илэрхийлэхээс цэрвэдэг нүцгэн гоо сайхныг илтгэх өвөрмөц өнгө төрхтэй зургууд ч багтсан байна.

Зураач А.Ганцэцэгийн бүтээлүүд нь амьд байгалийн илэрхийлэмж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдийг илэрхийлжээ.

Уран зургийн үзэсгэлэнд АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески саатаж уран бүтээлчдийн зургуудыг үзэж сонирхлоо.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00