Dark Light
Нийгэм | 2022-06-17

Coca cola Оросыг орхиж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Кока-Кола компани Орост ундаагаа үйлдвэрлэж, худалдаалахаа зогсооно.  Энэ нь зөвхөн бидний сайн мэдэх Coca-Cola, Fanta, Sprite, Burn хийжүүлсэн ундаанаас гадна BonAqua ус болон Добрый, Моя семья, Rich жүүс зэрэгт хамаарна.

Одоо дистрибьютерүүд үлдсэн бараагаа зарж байгаа гэж тус компани мэдэгдлээ.  Үүний дараа ОХУ-д эдгээр брэндийн дор ундаа зарагдахгүй болно.

Гуравдугаар сард Кока-Кола Украины дайны улмаас Орос дахь бизнесээ зогсоож, Оросын зах зээлд ундааныхаа найрлагыг нийлүүлэхгүй болсноо зарласан. Тавдугаар сард Coca-Cola компанийн тэргүүн Жеймс Куинси дэлхийд алдартай компани Оросыг орхиж магадгүй гэж хүлээн зөвшөөрсөн.

Кока-Колагийн өрсөлдөгч Пепси ч мөн хавар Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарласан. Коммерсант сонинд бичсэнээр тус компани Орост бизнесээ үргэлжлүүлэх шинэ нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж байна гэж бичжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00