Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмбэр багийн “Баруун булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Малчин П-ийн зөөврийн сууц 6 сарын 16-ны өдрийн 06:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Малчин П-ийн 3х6 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатаж, уг гал түймэрт малчин А /40 настай, эрэгтэй/, З /38 настай, эрэгтэй/, Д/8 настай, эрэгтэй/, Х /5 настай, эрэгтэй/ нар нүүр, гар хэсгээрээ түлэгдсэн тул сумын Засаг даргын Тамгын газраас очсон ажлын хэсэг тухайн иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Өргөн сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. (Малчин А, Х нарын биеийн байдал хүндэвтэр, З, Д нарын биеийн байдал хэвийн байна)
Нийгэм | 2022-06-17
Сэтгэгдэл бичих